Яагаад cпей/заслага хийх хэрэгтэй вэ?

Sukhbat Battulga
4 min readOct 23, 2021

--

“Амьтан тэжээнэ гэдэг бол амархан. Өлсгөж, дааруулахгүй байхад болно биздээ” гэдгээс тэс хөндлөн зүйл юм. Гэрийн тань үүдээр орж ирсэн цагаас тэрхүү амьтан маань танай гэр бүлийн гишүүн болж байгаа. Та гэр бүлийн гишүүндээ хэр их хайр халамж, анхаарал тавьдаг шигээ шинэхэн бүл нэмж байгаа гишүүндээ тэр хэмжээний анхаарал халамж тавих үүрэг хариуцлага ирж байгаа юм. Амьтан тэжээн гэдэг бол хэсэгхэн хормын зугаа гаргах(ялангуяа хүүхдүүдийн) үйл явц БИШ. Нэгэнт та амьтан тэжээхээр шийдсэн, аль эсвэл хэдийн тэжээвэр амьтантай бол одоо миний бичиж байгаа нийтлэлийг дуустал нь уншаасай гэж хүсэж байна. Мэдээжийн юм шиг сонсогдож байгаа ч хүмүүс ухамсартаа тэр бүрчлэн бүрэн ойлгодоггүй зүйл бол амьтан тэжээн гэдэг нь та тухайн амьтны эзэн болсноос нас эцэслэх хүртэлх хугацаанд хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тиймээс сэтгэл санааны болон санхүүгийн хувьд бэлэн болсон хувьд бэлэн болсон цагтаа амьтан тэжээх талаар бодож эхлэхийг зөвлөж байна. Үнэхээр амьтанд хайртай байсан ч амьтан тэжээхээсээ өмнө өөрөөсөө би зориулалтын хоол хүнс, дулаан гэр, сав хэрэгсэл(элс), заслага, тоглоом, зэрэг наад захын хэрэгцээг нь хангаж чадах хэмжээнд байгаа билүү гэж асуугаарай. Мөн салхиулуулах, хамт тоглох цаг зав гаргах ёстойг бодолцож үзэх хэрэгтэй. Өнөөдрийн миний ярих гол сэдэв бол яагаад хайртай амьтандаа заслага хийх хэрэгтэй вэ, мөн заслага хийснээрээ хайртай амьтандаа та ямар их хэмжээний ашиг тус үзүүлж байгааг бичэв.

This is my cat. It is called Maash.

Зарим хүмүүс амьтанг хөнгөлж, заслага хийх нь хүнлэг бус, амьтны эрхийг зөрчиж байна гэж үздэг. Нэг талаараа бол зөв юм. Хэрэв та энэ байр суурь дээр бат зогсдог бол муур болон нохойгоо жилд 3–4 удаа хээлтлэгийн үе эхлэж ороо нь ороход хавьталд оруулж нэг төрөлтөөр 3–4, жилд 10аас дээш зулзага, гөлөгнүүдийг тэжээж чадна гэвэл асуудалгүй. Гэхдээ харамсалтай нь бодит байдал дээрээ эсэргээрээ гэдгийг гудамжинд байгаа бидний хэлдэгээр золбин амьтдаас харж болно. Үнэндээ золбин ч биш, нэгэн үе эзэнтэй байсан ч томроод ирээд баас шээсийн үнэр нь хурц болох гэх мэт шалтгаанаас болж гудманд төөрүүлж хаягдсан нь эзэндээ гологдсон амьтад нь их. Төрөхдөө л гудманд гарах тавьлантай төрдөг, удалгүй биеээ дааж чадахгүй байсаар үхдэг. Хэрэв бага байхад нь заслага хийлгэсэн байсан бол ямар их амьтанг гудамжинд гарч, өнчрөхөөс аврах байсан бол гээд бодоод үзээрэй.

Муурны маань инстаграм бол #Maashaa__huurhun

Заслага хийлгэснээрээ ямар ашиг тустайг дурдвал:

  • Эм тэжээвэр амьтны хувьд илүү урт удаан, эрүүл амьдарна. Заслага хийснээр умайн болон хөхний хорт хавдраас 50-90% хувь сэргийлэх юм. Анх хээлтлэгийн үе эхлэхээс нь өмнө заслага хийлгэх нь хамгийн сайн хамгаалалт болж өгч чадна.
  • Эр тэжээвэр амьтны хувьд төмсөгний хорт хавдар болон түрүү булчирхай нь асуудлуудаас сэргийлэхэд тусална.

Зан чанарын хувьд гарах эерэг үр дагавар бол:

  • Заслагад орсон эм тэжээвэр амьтан дахиж ороон орохгүй. Үржлэгийн улиралд 3-н долоо хоногт 4–5 удаа ороон ордог ба ороон орсон үедээ эсрэг хүйстнээ татахын тулд гэрийн булан бүрт шээж, шөнө унтахгүй муухай дуу чимээ гаргах нь үгүй болно.
  • Эр ноход гадуур хэсүүчилж, гэрээс зугатаах нь багасна. Хөнгөлүүлээгүй нохой нь хавьталд орохын тулд ямар ч аргаар хамаагүй гэрээс зугатах арга зам илэрхийлэлж, хэрэн тэнүүчилж буй замдаа машинд дайруулахаас авахуулаад буудуулах, амь эрсдэх ч аюулаас аврагдах юм.
  • Заслагад орсноор илүү дуулгавартай болж өгнө. Хэрэв заслагад ороогүй тохиолдолд гэрийн булан тохой бүрт хурц үнэртэй шээж тэмдэглэгээ тавьдаг. Зохистой арга хэмжээ авч чадвал бусад амьтан, хүн, амьгүй объектууд дээр мордох нь багасна. Мөн түримгий ааш авиртай болохгүй.
  • Зулзагануудыг гудманд гарахаас аварч чадна. Хэний ч мэдэхгүй сайн эзэн байж чадна гэсэн хүнд өгчихдөг, тэр хүн нь цаанаа амьтанг яаж тэжээж, арчлахыг мэдэхгүй амьтанг зовоож, гудманд сүүлд нь төөрүүлж хаях аюулааас сэргийлэх юм.

Санхүүгийн хувьд хувьд ч төрүүлж, зулзагатай болж, хоол хүнс зэрэг нэмэгдэхээс илүү өртөг бага тусах юм.

Хэзээ заслаганд оруулах вэ?

Нохойны хувьд: Эрүүл чийрэг байгаа тохиолдолд 6–9 сартай байх үед, аль болох 8-н долоо хоногтой гөлөг байхаас нь заслагад оруулах хэрэгтэй. Нас бие гүйцсэн нохойнд ч хийж болдог боловч хагалгааны явц илүү хүнд болж ирдэг.

Муурны хувьд: 8-н долоо хоногтой зулзага байхаас нь л аль болох эрт хийх нь аюулгүй гэж үздэг. Үржлэгийн үе эхэлж ороон орсон байсан ч хийж болдог.

Хамгийн найдвартай арга бол малын эмчтэй нь сайн зөвлөлдөх хэрэгтэй.

Заслага хийлгэх хагалнааны өмнө болон дараа нь яах ёстой вэ?

Муурандаа хагалгааны өмнөх шөнө хоол өгөхөөс татгалзаарай. Харин залуу зулзага болон гөлгийн хувьд шим тэжээлийг авах ёстой тул тус эмнэлэгтэйгээ сайн зөвлөлдөж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хэдий хагалгааны дараа тухгүй байдлыг мэдрэх боловч, өвдөлтийг нь намдаах олон төрлийн арга хэмжээ авч болно. Хагалгаа хэрхэн болсноос хамаарч, тохирох эмийг бичүүлж авч мөн болно. Харин таны зүгээс хийх зүйл бол:

  • Бусад амьтнаас хол байлгаж, чимээгүй шуугиангүй орчноор хангаж өгөх
  • 2 долоо хоног хүртэлх хугацаанд үсэрч, гүйж огцом хөдөлгөөн хийхээс сэргийлэх
  • Зүсэлт хийсэн хэсгийг бохирдуулж, долоолгуулахаас сэргийлэх
  • Дор хаяж 10 хоног усанд оруулахгүй байх
  • Зүсэлт хийсэн хэсгийн өдөр болгон ажиглаж, зөв эдгэрч байгаа эсэхийг нягтлах

Амьтан тэжээнэ гэдэг дур нь хүрэхээр хийгээд, дургүй нь хүрвэл больчихдог тоглоом биш. Тэр бяцхан биеэ дааж чадахгүй амьтан 100 хувь таны хэр хариуцлагатай байхаас амьд явах эсэх нь шалтгаалах болохоор үйлдэл бүр тань хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.

--

--

Sukhbat Battulga
Sukhbat Battulga

Written by Sukhbat Battulga

Writing through my experience in life is the thing I can do the best.

No responses yet