Мийм(Meme) ойлгохуй
Сайн байцгаана уу? Монгол хүн байна даа, мэндтэй устай эхлэх нь зүй ёсны хэрэг бизээ. Анхны нийтлэл маань болохоор хаанаас яаж эхлэх вэ гэж нилээн удаан бодсоны эцэст утсаа оролдоод сууж байхдаа бараг гурван постны нэг нь мийм байдаг болохоор миймийн талаар бичихээр шийдлээ. Илүү нарийвчилбал мийм ертөнцөд хүмүүсийг “Дүүмер(Doomer), Бүүмер(Boomer), Блүүмер(Bloomer), Зүүмер(Zoomer)” гэж 4 ангилдаг. Эдгээр нэршлүүдийг та ямар нэгэн байдлаар харж байсан гэдэгт мөрийцөхөд бэлэн байна. Гэхдээ утгуудын нэг л сайн ойлгоогүй яваад байгаа бол яг зөв зүйлээ та уншиж байна. Та энийг уншсандаа харамсахгүй гэдэгт итгэж байна. За тэгэхээр олон долоон үг нуршилгүйгээр гол зүйлрүүгээ орцгооё.
- Doomer
“Urban dictionary”-ын тодорхойлсноор бол “өөрийн эрхгүй ганц бие явж буй хүний гэгээрсэн хувиралыг Doomer гэж нэрлэнэ” гэсэн байдаг. Ихэнхдээ нийгмээс хойш суудаг байдал нь түүнийг хорвоо ертөнцийн талаар сөрөг, гутранга байр суурьтай болгож ирсэн. Тэд ундууцлыг мэдэрдэг ба амьдралыг гунигт жүжиг гэдгээр нь мэддэг. Дэлхийн төгс бус байдлаас үүдэн тэдний шаналал, уйтгар мэдэрч буй үзэгдлийг Вельтшмерц(Weltschmerz) буюу ертөнцийн шаналал хэмээн нэрлэдэг. Гэгээрэл нь Вельтшмерц гэх үзэгдлийг томруулдаг шилний доор байршуулж, түүгийгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр юунд хүргэхгүй гэдэг нь илт юм. Аз жаргалтай амьдралруу хөтөлж болох урт хугацааны шийдлийг эрэлхийлэх зорилгогүй байдал нь өдрөөс өдөрт зовлонт амьдралийг нь өөхшүүлдэг. Тэд яг л найм нь үйлийн мөргөл хийдэггүй Буддийн шашинтан, аврал эрдэггүй Христэд итгэгч, бурхны өршөөл эрдэггүй Муслим шашинтан юм. Видео тоглоом, порно гэх мэт зүйлсээр мэдрэхүйгээ сэргээж, элдэв янзын бодис хэрэглээнээс л тэд тайтгарлыг олдог. Магадгүй Doomer нь гаж байдлын хэлбэрт багтаж болох юм. Түүний гэгээрлийн санаа нь Буддын шашны хандлагатай харьцуулбал этгээд юм. Тэр энэ их зовлон, зүдгүүрээ орхиж, түүнээс гарах арга зам байгаа гэсэн санааг ч үгүйсгэж байдаг.
2. Boomer
Boomer нь 4chan гэх алдартай интернэтийн форум дээр эхэлсэн мийм дээр үндэслэн гарч ирсэн бөгөөд өөрөөр дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1946–1964 оны хооронд төрсөн үеийнхнийг “baby boomer” гэж нэрлэдгээс үүдэлтэй юм. Одоо бол тэд заавал тодорхой насны хүмүүс бах албагүй юм. Сошиол орчинд дүрслэгдэж байгаа байдал болон хэд хэдэн Boomer-үүдийг тодорхойлсон тодорхойлолтуудыг судлаад үзэхэд тэднийг юу ингэж ялгаруулдаг вэ гэвэл баяртайгаар мунхаг байдалдаа оршин байдагт байж болох юм. Залуу үе нь илүү их мэдлэг, мэдээлэлтэй болсон гэдгийг үл харгалзан тэд залуу үеийнхэндээ лекц уншихад өөрсдийгөө хангалттай гэж үздэг. Реддитийн(Reddit) нийтлэгч Хаммураби(Hammurabi) тэдний талаар ийнхүү хэлжээ.
“Миний дурдсанчлан хэрвээ та бүүмерийн миймийг харвал, гол сэдэв нь дэлхий яаж өөрчлөгдөж буйг ойлгох чадамжгүй байгаагаас үл барам тэд хоцрогдож, улиг зөвлөгөөгөө өгсөөр байгаад байгаа юм. Тэд өнгөрсөндөө амьдарч, дэлхийг ямар их өөрчлөгдсөн гэдгийг анзаарахад хэтэрхий тэнэгээс гадна үнэхээр хоцрогдсон хүмүүс юм. “
Ахмад үеийнхэн маань урьд өмнө нь хэзээ ч туулж байгаагаагүйгээр Залуу үеийнхэн маань интернетийн үед өсч өндийчиж, мэдлэг мэдээллээр бөмбөгдүүлж байна. Тиймээс тэд хорвоо ертөнцийг өөр өнцгөөс харж, Бүүмерсүүдийг хамгийн сүүлийн үеийн баримт, нотолгоонууд дээр боловсролтой болох завиа алдаад явуулчихсан хүмүүс гэж үздэг. Бүүмер бол дэлхий ертөнцийн хатуу ширүүн байдалд харалган болж, хуучирсан итгэл үнэмшилдээ автаад явж буй 30 болон 20 н насны хүмүүсийг хэлж болох юм. Одоо “Ok, boomer” гэдэг хэллэгийг ойлгосон гэдэгт итгэлтэй байна.
3. Bloomer
Миний харж буйгаар эдгээр бусад гурван төрлөөсөө гэгээрэлд хамгийн ойртож очсон нь гэвэл Блүүмер гэж хэлнэ. Тэд эерэг хандлагатайгаас гадна ямар ч сөрөг зүйлийг эерэг болгож чаддаг гэсэн үг. Үндсэндээ бол тэд таны хамгийн их болохыг хүсдэг хүн юм. Ерөнхийдөө бүүмерсийн эсрэг ба бүүмерс хатуу ширүүн ертөнцийн талаар мэдлэгтэй боловч, түүнээсээ эерэг байдлыг олж харах нь үлгэр юм. Блүүмерс хувьд бол хатуу ширүүн орчлон ертөнц тэдний аз жаргалтай амьдралд саад болж чадахгүй юм. Тэд саад бэршээлийн оронд боломжуудыг боддог. Асуудлууд тэднийг шийдэл хайхад зоригжуулдаг, бусдын төлөө гэх хайр нь тэдний үзэн ядалтаас(хэрвээ байдаг бол) илүү байж, ёс суртахууны өндөр хариуцлагатай. Өдрийн турш чихэвчээ зүүгээд яваад байх дургүй, учир нь тэд дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй дуу болох “амьдралын чимээ”-нд саад хийнэ гэж үздэг.
4. Zoomer
Зүүмер гэх нэх нэршил нь Бүүмерээсээ үүдэлтэй юм. 90-ээд оны сүүлээр төрсөн хүмүүс буюу Generation Z гэдгээрээ сайн мэднэ. Тэд интернетээр хүмүүжиж, анхны дэлхийн шинэ соёлыг төлөөлж буй гэхэд хэлсдэхгүй. Ихэнх цагаа анимейшн тоглоом тоглож өнгөрөөдөг үеийнхэн юм. Өөрсдийн гэсэн дижитал ертөнцийг бүтээх сонирхолтой байдаг ба ихэнх нь өөрсдийн гэсэн Youtube сувагтай байгаа. Зүүмерс болон бусад үеийхний хоорондын харилцаа хамаарал нь бага насанд(интернэт нэвтрэх эрхтэй болсон мөчөөс) тохиолдож байгаа нь урьд өмнө нь байгаагүй их мэдээллийн урсгал болон бусад нөлөөлөгч хүчин зүйлсийг бий болгож байна. Тиймээс энэ үеийнхэн тоглоом, порно, интернетийн донтолдонд илүү өртөмтгий байж болох юм. Интернетийн хэт их мэдээллүүдтэй ирж буй хортой байдлыг даван туулж чадахгүйд хүрсэн үед зүүмерсчүүд дүүмерс болох магадлалтай юм.
Таны харж байгаачлан эдгээр 4 шинжийг өөрсдийнхэн хэмжээнд тайлбарлах гэж хичээв. Гэхдээ эдгээр зан чанаруудын төрлүүд нь бодит биш гэдгийг санаарай. Учир нь эдгээр чанарууд нь мийм ертөнцөд бүтээгдсэн дүрүүд болно.