Шизофрениа(Schizophrenia) гэж юу вэ?

Sukhbat Battulga
4 min readJan 8, 2021

--

Ойрын үед би нэг л биш ээ. Заримдаа хий юм ч сонсох юм. Эд зүйлс хөдлөөд ч байгаа юм шиг, надтай тэд ярих гээд оролдоод байгаа юм болов уу, сүнс эдр нь арай биш байгаа. Би бүр төвлөрч сууж чадахаа больжээ гэж өөртөө болон хэн нэгэнд хэлж байсан удаа байдаг уу? Хэрвээ тийм бол шизофрениа байх магадлал өндөр гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Хэрэв тийм бол шизофрениа гэж яг юу юм бэ? Сүүлийн үед яагаад хүмүүс ийм оноштой тогтоогдох нь олшроод байна вэ? Бодит амьдрал дээр хүмүүс хэвийн бус байдлаар харилцаж буй сэтгэцийн ноцтой эмгэгийг шизофрениа гэдэг байна. Шизофрениа нь өдөр тутмын үйл ажиллагааг дордуулан чадамжгүй болж буй байдал, туйлын эмх замбараагүй бодрол, төөрөгдөл болон хий юм үзэх гэсэн шинж тэмдэгт хүргэдэг. Шизофрениа эмгэгтэй хүмүүсд амьдралынхан турш эмчилгээ шаардагддаг. Ноцтой хүндрэл гарахаас өмнө эрт эмчилгээ хийх нь шинж тэмдгүүдийг хяналтандаа авч болохоос гадна урт хугацааны хэтийн байдлыг сайжруулахад туслах болно.

Шинж тэмдгүүд:

Уг эмгэг нь сэтгэл хөдлөл , зан байдал болон сэтгэхүй(танин мэдэхүй) нь асуудлуудын хүрээг хамардаг. Дохио болон шинж тэмдгүүд нь хүн болгонд харилцан адилгүй илэрч болох ч үйл ажиллагааг гэмтээдэг нь нийтлэг юм. Үүнд:

  1. Төөрөгдөл: Энэ нь бодит байдлаас халин гарсан хуурмаг итгэл бишрэл юм. Жишээ нь та өөрийгөө доромжлуулж, хүчирхийлэгдсэн, бусдын хэл амны бай болж байгаагаар, онцгой хүч чадалтай эсвэл алдартай хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болчихсон, маш том гай зовлон болох гэж байгаа мэтээр бодон сүүлдээ бодит амьдрал төсөөлөлөө ялгаж чадахаа болино.
  2. Хий юм харах: Энэ нь ихэвчлэн оршдоггүй зүйлсийг сонсож, харах илрэл юм. Энгийн байдаг зүйлсээс амьдчилалыг мэдэрнэ. Жишээ нь зураг өөртэй тань жинхэнэ юм шиг ярих гэх мэт. Эдгээр шинжүүд нь 5 мэдрэхүйн аль ч хэлбэрээр мэдрэгдэж байна. Ихэвчлэн хий юм сонсох нь элбэг байдаг.
  3. Эмх замбараагүй сэтгэхүй: Эмх замбараагүй яриа нь эмх замбараагүй сэтгэхүйг илтгэж байна. Асуултанд хагас угас хариулж эсвэл бүр ямар ч холбогдогүй хариулт хэлэх нь харилцаанд доголдол үүсэж байгааг илтгэнэ. Хааяадаа ярихдаа ямар ч авцалдаагүй үгсийг хооронд нь нийлүүлж ойлгомжгүй ярьдаг.
  4. Туйлын зохион байгуулалтгүй болон хэвийн бус үйл: Хүүхэд шиг аашлахаас гадна таамаглаагүй түгшүүртэй байдлыг мэдрэхээс авахуулаад олон арга замаар харагдаж болно. Зан араншин нь зорилго дээрээ төвлөрч чаддаггүйгээс болоод ямар ч зүйлийг гүйцэтгэхэд хүндрэлтэй болгодог. Энэхүү үйлд аливаа зааврыг эсэргүүцсэн, зохистой бус, этгээд хандлагатай, харилцан үйлдэл дутмаг, хэрэгцээгүй, хэтэрсэн нүүдэл суудал хийдэг зэрэг байдлууд орно.
  5. Сөрөг шинж: Энэ нь хэвийн ажиллах чадамж буурсан эсвэл дутмаг байгааг харуулдаг . Жишээ нь ариун цэвэр сахидаггүй, сэтгэл хөдлөлгүй(ярианд анхаарал хандуулахгүй байх, нүүрний хувиралгүй, нүдээр харьцдаггүй) гэх мэт. Мөн өдөр тутмын хийдэг зүйлдээ сонирхолгүй болж, нийгмээс ангид байх ба сэтгэл ханамж авах нь багасаж ирнэ.

Шинж тэмдгүүд нь тухайн төрлөөсөө хамаарч өөр өөрөөр илэрч болох ба цаг хугацанаас үүдэн түр зуур ангижирч эсвэл бүр дордож болох аюултай юм.

Эрчүүдийн хувьд шизофрениагийн шинж тэмдгүүд ихэвчлэн 20-иод насны эхэн үеэс дунд үед илэрдэг бол эмэгтэйчүүдэд 20-иод насны сүүлчээр илэрдэг байна. Хүүхдүүдэд болон 45 наснаас дээш насны хүмүүст уг эмгэгээр оношлогдох нь ховор тохилдол юм.

Шалтгаанууд:

Уг эмгэгийн шалтгааныг нарийн тодорхойлж мэдэхгүй байгаа ч судлаачид генетик, тархины хими болон хүрээлэн буй орчин нь эмгэгийн хөгжилд нөлөөлж байж болзошгүй гэж үзэж байна. Тархины зураглалын судалгаанаас харахад тархины бүтэц дахь төв мэдрэлийн тогтолцоог эмгэггүй тархитай харьцуулахад өөр байгааг харуулсан юм. Судлаачид энэхүү өөрчлөлттэй байдлын талаар тодорхой зүйлсийг мэдэхгүй байгаа ч, шизофрениа нь тархины эмгэг гэдэг нь илт байна.

Эрсдлийн хүчин зүйлс:

Хэдий уг эмгэгийн тодорхой шалтгаан нь мэдэгдэхгүй байгаа ч дараах хүчин зүйлсүүд шизофрениаг бий болгох аюулыг нэмэгдүүлж байна. Үүнд:

  • Гэр бүлийн хүрээнд шизофрениатай хүн байсан эсэх
  • Жирэмсний болон төрөхийн хүндрэл, хүнс тэжээлийн дутагтал, тархиний хөгжилд нөлөөлж болохуйц вирус болон хортой бодис хэрэглэх
  • Өсвөр насандаа хар тамхи болон мансууруулах бодис хэрэглэсэн байдал

Хүндрэлүүд:

Уг эмгэг нь амьдралын бүхий л байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй ба эмчилгээ авахгүй үлдэх тохиолдол бий. Түүнчлэн:

  • Амиа хорлох оролдлого болон, амиа егүүтгэх бодлууд
  • Хорт хавдар
  • Сэтгэл хямрал
  • Архи болон бусад мансууруулах бодисын хэтрүүлэн хэрэглэлт
  • Сургуульд сурах болон хөдөлмөр эрхлэх чадамжгүй болгох
  • Нийгмээс тусгаарлах
  • Эрүүл мэндийн асуудлууд
  • Хохирогч болж үлдэх
  • Түрэмгий зан араншин зэрэг асуудлуудад хүргэж болзошгүй юм.

Урьдчилан сэргийлэлт:

Хэдий шизофрениагаас урьдчилан сэргийлэх төгс арга байхгүй боловч эмчилгээний төлөвлөгөөг яг таг сахин биелүүлэх нь уг эмгэгийн илрэх шинжийг дордохоос урьдчилан сэргийлэхэд тусалж чадах юм. Судлаачидын үзэж буйгаар уг эмгэгийн эрсдэлд нөлөөлж болох хүчин зүйлс болон, тодорхой хэмжээний мэдээлэлтэй байх нь эрт эмчилгээний арга хэмжээ авахад нэг шат дөхөм гэдгийг сануулж байна.

--

--

Sukhbat Battulga
Sukhbat Battulga

Written by Sukhbat Battulga

Writing through my experience in life is the thing I can do the best.

No responses yet