Хормын дотор сэтгэл санааг дээрдүүлэх 18 арга

Sukhbat Battulga
3 min readJan 13, 2021

--

Бид амьдралдаа стрессдээд, сэтгэл зүйн тогтворгүй байдалтай болоод ирэхээрээ амархан уцаарлаж, аз жаргалыг мэдэрч чадахаа болчихдог байна. Үнэндээ бидэнд хэцүү санагдаж байгаа зүйлс нь бидний бодож байгаагаас амархан байвал яах вэ? Хүн амьдралдаа энгийн зүйлээр сэтгэл санаагаа дээрдүүлж, аз жаргал мэдэрч болдог гэдгийг дараах 18 аргуудаар харуулахыг зорилоо.

  1. Гар нүүр болон шүдээ угааж байгаарай.

Эдгээр үйлдлүүд нь энгийн юм шиг харагдаж байж болох ч тэр дороо л сэнгэнэсэн эрч хүч өгч тайтгаруулдгаас гадна шинэхэн эхлэлийн мэдрэмжийг өгдөг.

2. Оймсоо солиорой.

Жигтэй сонсогдож байгаа ч үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Ажил болон хичээл дээрээ ээлжийн оймс авч ирээд, өдрийн голд оймсоо солиод өмсөөд үзээрэй. Та яаж шинэхэн мэдрэмж авч байгаадаа өөрөө ч гайхах болно.

3. Дотны найзтайгаа ярилцаарай.

Хамгийн их анхаарал, халамж тавьдаг хүнтэйгээ богинохон ч болов ярилцах нь сэтгэл санааг тань өргөх болно.

4. Сунгалт

Нэг л стрессдэх гээл, залхуу хүрэх гээд байвал босоод гараа дээшээ сунгаад, хөлийнхөө хуруунуудад тонгойж хүрээд, байрнаасаа хөдлөхгүйгээр их биеэ хоёр тийш эргүүлээд сунгаарай.

5. Гадагшаа гараарай.

Гадаа гарч цэвэр агаар амьсгалах нь бодол санаагаа цэгцлэх болон унтаа,ноомой байдлыг сэргээхэд туслах болно.

6. Хөнгөхөн дасгал хийж байх завсарлага авч байгаарай.

Таван хошуу болж үсэрч, ойр зуур алхах нь цусны эргэлтийг сайжруулдгаас гадна багахан хэмжээний дасгал хийх нь түрхэн зуурын стресс бууруулж, оюун санааг сэргээж өгдөг байна.

7. Өөртөө хамгийн таалагддаг хувцаслалтаараа хувцаслаж байгаарай.

Бид хамгийн сайхнаараа харагдаж байгаа гэдгээ мэдэж байгаа үедээ өөрсдөдөө аяндаа итгэлтэй болж ирдэг байна.

8. Дуртай дуугаа сонсоорой.

Хэрвээ энэ нь анхаарлыг ихээр сарниулахгүй бол дуртай дуугаа сонсох нь сэтгэл санааг сайжруулахад шалгарсан арга юм.

9. Амьсгаагаа хянаж, гүнзгий амьсгал аваарай.

Гүнзгий амьсгал авах нь стресс болон ядралтын үүслийг бууруулж, цусан дахь хүчилтөрөгчийг түвшинг нэмэгдүүлэхэд тусалдаг байна. Техник нь болбоос гүнзгий амьсгал 5 секундын турш аваад, 4 секунд түгжээд, 4 секундын турш гаргаж болохтой адил энгийн байж болох юм.

10. Битүүрсэн хамраа цэвэрлэж байгаарай.

Хэрвээ та харшил болон элдэв бохирдлоос болоод хамрын тань хөндий битүүрсэн бол та ядарч, сульдсан сөрөг мэдрэмжүүдийг мэдэрч байж болзошгүй юм. Тиймээс хамраа тэр даруй давстай усаар угааж цэвэрлээрэй.

11. Амттай хоол хийж идээрэй.

Өөрийнхөө хэмжээнд амттай хоол хийж, ширээ засаж, өөрийгөө дайлах нь сэтгэл санааг тань өргөх болно. Хайрлаж, хүндэтгэдэг хэн нэгэнтэй хамт хуваалцах нь үнэ цэнийг нь нэмэгдүүлэх юм.

12. Энерги сордог хүмүүсээс хол байгаарай.

Энерги сордог хүмүүс нь үргэлж аливаа зүйлийн талаар гомдоллож, зайлшгүй засах шаардлагатай асуудлуудтай явдаг ба өөрсдийнхөө асуудлууд дээр анхаарлыг тань хандуулж,сонсгуулж энергийг тань сордог хүмүүсийг хэлж байгаа юм.

13. Дуусгаж амжаагүй байгаа чухал ажилуудаа дуусгаарай.

Өнөөдөр бол эхлүүлсэн ажлаа дуусгахад сайхан өдөр байна. Нуруун дээр ачаа болж буй эртний эхлүүлсэн ажлаа дуусгахаас илүү өөр сайхан мэдрэмж ховордоо.

14. Өөрт тань утга учиртай гэж үзэж буй зүйл дээрээ ажиллаарай.

Хувийн ажлууддаа шамдаж ороорой. Хараахан шийдэж амжаагүй урт хугацааны турш бодож, төлөвлөж ирсэн зүйлийгээ гүйцэлдүүлэх сэдлийг төрүүлэх хэрэгтэй.

15. Тусламж хэрэгтэй байгаа нэгэнд туслаарай.

Бусдын амьдралд эерэг өөрчлөлт бий болгох нь өөрийнхөө амьдралд ч ялгаагүй эерэг өөрчлөлт оруулж байна гэсэн үг юм. Хэн нэгний зовлонг нь хөнгөлж, аз жаргалтай болоход нь туслах зүйлс хийж байгаарай.

16. Хамгийн сүүлд тохиолдсон(хамгийн) амжилттай явдлынхаа талаар бодоорой.

Ядаж 60 секундын турш бодоод үзээрэй. Амжилтаа бодох нь амжилтанд хүрэхэд туслах болно. Энгийнээр хэлэхэд хэрвээ та үүнийг өмнө нь хийж байсан бол та дахиад хийж чадна гэдгийг сануулж байгаа юм.

17. Өнөөдөр аль хэдийнээ гайхалтай өдөр болж өнгөрсөн мэт байгаарай.

Бид мэдэрдэг болохоороо хийдэг гэж боддог боловч үнэндээ хийдэг болохоороо мэдэрдэг гэдгийг судалгаагаар харуулсан байдаг. Гайхалтай хандлага нь үргэлж гайхалтай туршлага руу хөтөлж байдаг.

18. Та хэр хол явж ирсэн гэдгээ олж харахын тулд цаг гаргаж байгаарай.

Бид ямарваа нэгэн зүйлсийг буруу хийх үед өөрийн үнэ цэнийг тодорхой хэмжээнд алдаж байдаг. Үнэн гэвэл хэрвээ та өмнө нь хийж чадсан л бол юу ч болж байсан та дахиад хийж чадна гэсэн үг юм.

--

--

Sukhbat Battulga
Sukhbat Battulga

Written by Sukhbat Battulga

Writing through my experience in life is the thing I can do the best.

No responses yet